2020 он яг л нэр шигээ "хорь"-иотой амаргүй жил байлаа. Гэхдээ хөл хоригдлоо гээд хөгжих боломжоо, хүсэл мөрөөдлөө орхигдуулж болохгүй. Амьдрал бол аялал. Аялал баяр хөөртэй, адармаа бартаатай ямар ч байж болно.
Гагцхүү бид аялал бүрээсээ туршлага нэмж, суралцсаар бас ухаарал сургамж авсаар байдаг. Суралцах, туршлага нэмэхэд унших бас оролцох чухал. Уншихгүйгээр ухаан нэмэхгүйн адил оролцохгүйгээр сурсан мэдсэнээ бататгаж, хэрэгжүүлж чадахгүй.
Ном бол өөрөө өөрийгөө олж харах, мэдрэх боломж. Энэ боломжийг олгох номоо олоогүй бол та өөрөө ч бүтээж болохыг санаарай. Харин нийгмийн амьдралд нэг хүний ч тус багаддаггүй.
Өнгөрч буй жил бидний хувьд өөрийнхөө дотроос өөрийгөө хайн олох боломж байлаа. Ирэх жил таныг одоогийнхоосоо илүү сайн болоход туслах олон сайхан үйл явдал учрах болтугай. Шинэ жилийн мэнд хүргэе