"Амьтны тухай 50 ном" подкаст

“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын дэргэдэх “Номын ертөнц” клубээс санаачлан жил бүр зорилтот уншигчдад чиглэсэн 50 номын жагсаалтыг зарладаг билээ. Энэ жилийн тухайд “Амьтдын тухай 50 ном”-ын тэмдэглэлийн уралдаанд нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын 1-12-р ангийн 1500 гаруй суралцагч бүтээлээ ирүүлсэн ба уралдааны шилдгүүд болон шагналт байрын эзэд тодорлоо.

Ийнхүү “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллага болон Argun Publishing / AR хэвлэлийн үйлчилгээ, Азтай Савар ТББ хамтран, уралдаандаа амжилттай оролцсон сурагч багачуудыг “Номын ертөнц” клубын гишүүд  хүлээн авч уулзан, уншсан ном, хийсэн бүтээлийнх нь тухай ярилцаж, цуврал подкаст бэлтгэн хүргэхээр ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

wave

Цонх хаахыг хүсвэй ESC эсвэл close дар