“Ном” форум

Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар иргэдээс ирсэн санал, гомдлын дагуу “Ном” форумыг 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 15.00 цагт цахимаар зохион байгууллаа.

Ном, түүнийг тойрсон асуудал, хэвлэн нийтлэгчдийн санал, төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах зорилгоор номын салбарын бодлого тодорхойлогчид, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий байгууллагууд, хэвлэн нийтлэгчид, зохиогч, орчуулагч, хэвлэлийн газар, мэргэжлийн холбоодыг хамруулан тулгамдаж буй асуудлын тухай хэлэлцэж, дэвшүүлсэн саналуудыг нэгтгэн бодлогын чиглэл гаргана.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын номын бодлого, зохицуулалт, журамласан харилцаа, монгол хэлний хэрэглээ, дүрэм, үг үсгийн алдаа, номын стандарт буюу isbn, номын стандартыг хэрэгжүүлэх, зохиогч, хэвлэн нийтлэгчдийн эрх, үүрэг хариуцлага, номын худалдаа татварын бодлого, мэдэх эрх ба хэрэглэгчийн эрхийн тухай хэлэлцэв. Соёлын яам байгуулагдсантай холбоотой цаашид бодлогын ажлууд үргэлжлээд явах нь.

Манай байгууллагаас үүсгэн байгуулагч Б.Сувд, хуульч Б.Банзрагч, зөвлөлийн гишүүн Г.Ганчулуун оролцлоо. Зохион байгуулагч: Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар, Соёлын яам, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, ”Номын соёлт ертөнц” ТББ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

wave

Цонх хаахыг хүсвэй ESC эсвэл close дар