Шагнал

Жил бүр болж буй энэ баяр нь манай соёл, нийгмийн томоохон үйл ажиллагаа, номын соёлыг олон нийтэд дэлгэрүүлэхэд дэмжлэг болж ирсэн. Энэ удаагийн баяраас эхлэн шилдэг уншигч, зохиолч, ном бүтээгч нарыг урамшуулж байх, УИХ-ын даргын нэрэмжит “Мэргэн ном” гэсэн шагналыг бий болгож буйг танилцуулж, анхныхаа шагналаар зохиолч, яруу найрагч, нийтлэлч Б.Номинчимэд, мөн яруу найрагч Л.Хасар нарыг 2019 оны номын ертөнцийн гавьяатнаар тодруулан урамшуулсан юм. Б.Номинчимэдийн хувьд тэрээр “Ариг Бөх хаан”, “Энэтхэг дэх их монголчуудын түүх”, “Аугаа эрин” зэрэг ном бүтээл туурвин, Монголын түүхт өв соёлыг эрхэмлэн дэлгэрүүлэх үйлсийг түүчээлснийг ийнхүү үнэлсэн байна. Мөн Дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын “Эрдэнэсийн сан” цувралыг эх хэлээрээ түгээх үйлсийг санаачилжээ. Харин яруу найрагч Л.Хасар аавынхаа (Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, СГЗ яруу найрагч агсан Б.Лхагвасүрэн) “Морин зэрэглээ” шинэ номыг үргэлжлүүлэн эмхэтгэж дуусган уншигчдын гарт хүргэж байгаа юм байна. “Мэргэн уншигч” шагналаар Н.Энхсайханыг урамшууллаа. Түүнийг ном сайн уншиж, уншсан номынхоо утга агуулгыг нийтэд түгээн дэлгэрүүлж, залуучуудтайгаа хуваалцдаг энэрэнгүй үйлстэн гэдгээр урамшуулжээ. 2020 оны шилдэг номоор нэр хайчилбарч С.Төрбурамын "Бодлын цөл", номын ертөнцийн гавьяатнаар "Тагтаа" хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч Б.Баясгалан, мэргэн уншигчаар номын тэмдэглэл хөтлөгч, "Аварга хүний мөрөөр" ном уншигчдад зориулсан сургалтын санаачлагч Н.Энэрэл нарыг тодруулав.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

wave

Цонх хаахыг хүсвэй ESC эсвэл close дар