Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд Оросын зохиолчид оролцсон уулзалтаар Номын баяр гараандаа гарав

2019 оны 9-р сарын 13-нд Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд Монгол Улсын нийслэл хотын Д. Сүхбаатрын нэрэмжит талбайд жил бүрийн хавар, намар зохион явагддаг Номын баяр гараандаа гарав.

М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн орлогч захирал, утга зохиол судлаач, үргэлжилсэн үгийн зохиолч Сергей Дмитренко, хүүхэд, залуучуудыни утга зохиолын Хорооны дарга Александр Торопцев нарын монголын уншигчидтай хийх уулзалтын өмнө тэднийг Оросын Холбооны Улсын элчин сайдын яамны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Базархандаев хүлээн авч уулзав. Россотрудничество агентлагийн

Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Татьяна Будаева оролцсон уулзалтын явцад монголын төгсөгчдийг Оросын Засгийн газрын тэтгэлэгээр М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцуулах элсэлтийг зохион байгуулах, 2020 оны 1-р сарын 23-25 өдрүүдэд явагдах жил бүр зохиогддог оросын их дээд сургуулиудын үзэсгэлэнд оролцох тухай асуудлуудыг хэлэлцэв. “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б. Сувд ерөнхий боловсролын сурагчид, монголын их дээд сургуулиудын багш, оюутан, монголын зохиолч, олон нийтийн төлөөлөл оролцсон оросын зохиолчдтой хийх уулзалтыг нээж хүндэт зочид

М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн орлогч захирал, утга зохиол судлаач, үргэлжилсэн үгийн зохиолч Сергей Дмитренко, хүүхэд, залуучуудыни утга зохиолын Хорооны дарга, хүүхдийн зохиолч Александр Торопцев нарыг танилцуулав. Оросын Холбооны Улсын элчин сайдын яамны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Базархандаев мэндчилгээ дэвшүүлж намрын

Номын баярын нээлтийг тохиолдуулан баяр хүргэж энэ удаагийн баяр мань олон улсын статусыг олж түүнд тухайн үед монголын нэрт зохиолч, яруу нарйагч нар суралцаж байсан М. Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг төлөөлж оросын нэрт зохиолч, утга зохиол судлаач нар оролцож байгааг онцлов. Тэрээр ОШУСТ нь хавар, намар 26 дахь удаагаа явагдаж байгаа уламжлалт Номын баяр, монголын зохиолчдтой хийх уулзалт, чуулган зохион байгуулах ажилд идэвхтэй оролцож ирсэн тухай ярив.

Цаашлад тэрээр ОШУСТ-ийн үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд хүмүүсийн анхарлыг хандуулан тэнд оросын зохиолч, яруу найрагчдийн ойд зориулсан номын үзэсгэлэн ажиллаж, ОШУСТ-ийн дэргэдэх орос хэлний дамжааны сонсогчдыг оросын зохиолчдын бүтээлтэй танилцуулах, уран уншигчдын уралдаан, сэдэвчилсэн зохион бичлэг, зохиолын баатруудын зургийн уралдаан зэргийг зохион явуулдаг тухай ярив.

Дараа нь орос Улсаас ирсэн зочид лекц уншиж орчин үеийн ороын утга зохиолын хөгжил, орон орны түүний дотор Монголын утга зохиолын ажилтан, орчуулагдыг бэлтгэн сурагдаг Утга зохиолын дээд сургуулийн үйл ажиллагааны асуудлыг хөндөв. Харин Орос Улсад төдийгүй дэлхийд хүүхдийн утга зохиолын орчин үеийн нөхцөл байдлын талаарх асуудлууд хүмүүсийн анхаарлыг татлаа. Уг арга хэмжээг үндэсний телевиз MNB-ээр өргөн суртачлав. Оросын зохиолчид оролцсон энэхүү баяр 9-р сарын 14-15 өдрүүдэд Сүхбаатрын талбайд үргэлжлэн явагдах юм.

http://mng.rs.gov.ru/mn/news/54011

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

wave

Цонх хаахыг хүсвэй ESC эсвэл close дар