"Улаанбаатар номын баяр" өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ. Гурван өдөр үргэлжлэх энэхүү номын яармаг жилд хоёр удаа хавар, намартаа болдог.
Хаврын яармагийн нэг онцлог нь ОХУ-ын ном хэвлэгч, уран бүтээлчид оролцож байгаа гэж "Номын соёлт ертөнц" ТББ-ын зохион байгуулагчид хэллээ.
Та бүхэн Сүхбаатарын талбайг зорьсноор зохиолчдын гарын үсэгтэй номыг хямдралтай үнээр авах боломжтой.
ндэсний хэмжээний номын баяраар нийт аймаг, нийслэлийн номын сангууд, хэвлэн нийтлэгчид, хэвлэлийн газар, зохиолч, яруу найрагчид, ном, эрдмийг сурталчилж түгээн дэлгэрүүлдэг олон байгууллага, уншигчид нэгэн дор цуглан номоо солилцож, ном хаялцаж, номоо уншигч залуучуудад таниулдаг сайхан уламжлал тогтжээ.