Хүмүүс цаасаар ном уншихыг илүүд үзсээр байна

Үндэсний номын баярын үеэр 1500 хүний дунд түүврийн аргаар судалгаа хийж үзсэн байна. Тэдний 42.2 хувь нь эрэгтэй, 57.8 хувь нь эмэгтэйчүүд байжээ.

Уг судалгаанд оролцогчдын насны дунджийг авч үзвэл 23.72, хамгийн бага нь 12, хамгийн ахмад нь 80 настай байв.

Сүүлийн нэг жилийн хугацаанд худалдан авсан номын дундаж тоо 8, хамгийн олон давтагдаж буй номын тоо 3 ширхэг байна. Судалгаанд оролцогчдын 88.4 хувь нь цаасан ном сонгохыг илүүд үздэг ба илүү тодруулбал 69.9 хувь нь хэвлэмэл шинэ ном, 18.5% нь хэвлэмэл хуучин ном худалдан авдаг.

Харин 11.3 хувь нь цахим ном, аудио ном, 0.3 хувь нь баррель үсэгтэй номыг ихэвчлэн худалдан авдаг байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

wave

Цонх хаахыг хүсвэй ESC эсвэл close дар