Номын баяраар шинээр гарсан номын жагсаалт

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн Үндэсний номын баярын үйл ажиллагаа төв талбайд өнөөдөр эхэлсэн.

Номын баярт 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч тогтмол оролцдог. Энэ жилийн баярт шинээр оролцохоор 50 гаруй шинэ оролцогч нэмэгджээ.

Номын баяраар шинээр гарсан номуудаас онцлон хүргэж байна.

Д.Цэнджав : "Утга зохиолын судлал шүүмжлэл", "Утга зохиолын боловсрол", "Зохиолчийн урлан судлал" хэмээх судалгааны 3 ном нь зэрэгцэн хэвлэгджээ.

Т.Мандир: "Их түүхийн 32 цацалга" ном. Монголын түүхийн олон үеийн хаад, жанждын түүхийг урнаар өгүүлсэн. "21 хөрөг хөрөг" номын үргэлжлэл

Д.Энхболд: "13-р зуун" роман. Түүхэн зохиол бөгөөд сайхан найруулгатай. Мөн "20-той охин, 64-тэй өвгөн" зохиолыг нь өөрийнх нь гараас худалдан авч болно.

На.Пүрэв: 1992 онд "Согтуу өвс" найргийн түүврээрээ цойлон гарч ирсэн энэ уран бүтээлч "Сэтгэлийн наран жаргадаггүй", "Гайхмаар сүртэй явдал", "Санаа алдахад өвс сульдана" зэрэг гурван бүтээлээ гаргаад байна.

М.Уянсүх: "Хонхот хүүхэлдэй' роман. Сэтгэлгээний бүтээл. Чимээ паблишингаас гаргасан. Үүлэн мэт сарних нь үгүй аугаа шидтэний хоолой дуулдана.

Х.Батмэнд: "Тунамал хөх оршихуй". Монгол ёс заншлаа мэдэж, сэргээхэд чинь туслах олон мэдээлэл агуулсан бүтээл.

С.Оюун: "Сэтгэшгүй чандмань сүмийн дууль" роман. Цогт хунтайжийн орь залуугаас эхэлсэн түүхэн замналыг өгүүлсэн

Б.Наминчимэд: "Цагаан бороо", "Байтаг богдын нүргээн" романаараа энэ баярт оролцож буй. "Агуу эрин" романы 2-р дэвтэр хүлээгдсээр л буй.

Ц.Гончиг: "Цул мөнгөн гүүр" Хөвсгөлийн найрагчийн дурсамжийн ном. Үг найруулга сайтай.

Б.Ойдов: "Тангуд орныг мөхөөсөн тайган эрийн өчил" роман. Авилгал, садарлал нь улс орныг хэрхэн идэж сүйрүүлдэгийг гайхалтай тод өгүүлжээ.

С.Батжаргал: "Чин бишрэлт хатан" роман. Цогт хунтайжийн эх Мади хатны үнэн түүхээс сэдэвлэсэн.

Ш.Солонгоо: "Хэнгэрэг" хэмээх бөөгийн тухай романыхаа 3-р дэвтрийг хэвлүүлсэн. Мөн "Оргодлуудын нутаг", "Амударьяа", "Ордон" зэрэг бусад бүтээлийг нь сонирхож болно.

А.Наранболд: "Махчин". Хэлмэгдлийн үеийн адал явдалт тууж бөгөөд энэ номын орлого нь Хөвсгөлд баригдаж буй Ид шидийн орон төсөлд хандивлаж буй.

Л.Мөнхтөр: "Тэрс өнцөг" ном нь шүлэг нийтлэлийн ном агаад гал гармаар бадрангуй үг хэллэгтэй. "Дэлхийг нэвт" ном нь найргийн түүвэр.

О.Өнөрцэцэг: "Номон доторх сүнс" ном нь адал явдалт бүтээл. Энэ зохиолч нь хүүхийн зохиолоор дагнадаг бөгөөд "Шидтэний сургууль" гэх 5 цуврал бичсэн.

Ц.Ганга: "Бусдын сэксийг бүү шүү" номыг японд амьдардаг орчуулагч бүсгүй бичсэн. Өмнөх ном нь хүүхэд залуусын үерхэл нөхөрлөлийн сэдэвт "Хайрыг хүснэ" ном

Б.Галсансүх: "Контемпорари шүлгүүд" ном шинээр хэвлэгдсэн. Монгол бичгээр хэвлүүлсэнээрээ онцлог.

Д.Мөнхбаатар: Тууж өгүүллэгийн төрөлд хүч түрэн орж ирж буй зохиолч. Хаврын Номын баярт 4 туужийн номоо танилцуулсан бол энэ удаад цуврал туужийн 2 номоор оролцож байна.

Б.Баярхүү: Адал явдлаар гаршсан энэ зохиолч энэ жил "Хайрцаг" номоо шинэчлэн хэвлэжээ. Бөөгийн тухай Эсрэг цуврал нь улс орон бүрийн цувралаар үргэлжилж бна

Ө.Мөнхсүмбэрэл: "Зүү шигтгэсэн хүүхэлдэй". Адал явдал, аймшиг, романтик зэрэг жанраар сонирхолтой бичдэг залуу зохиолч.

Ё.Далайжамц: "Би Монгол хүүхэд". Энэ ном нь Америкаас ирсэн монгол хүүд ёс заншил, эдлэл хэрэгсэл, ахуйгаа танилцуулсан хэлбэрээр бичигдсэн. Айл бүрт байх ёстой ном.

Паблишинг: Эдгар Аллан По-гийн "Бачуурал" тэргүүт өгүүллэг номоор оролцоно. Орчуулагч Э. Цогзолмаа.

Мөн Юзио Мишимагийн "Хайрын цангаа" номыг танилцуулна.

Д.Оюунтүлхүүр: Хүүхэд наснаас японд амьдарч дуу хоолойгоороо мөнхжсөн дуучин бүсгүй өөрийн нэрийн номоор оролцож буй.

Тагтаа паблишинг: Олон сонирхолтой бүтээл орчуулан хүргэдэг энэ хамт олон алдарт найруулагч Ингмар Бергманы "Миний амьдрал кино хальсанд" номыг эрхлэн гаргажээ.

Б.Шүүдэрцэцэг: "Улаан могой" романы 2-р дэвтэр болох "Хөх лууны гэрэл" номоороо оролцоно.

Д.Золбаяр: "Банхар" кино тууж. Хөдөө орхигдсон нохой нь хотыг зорьж, эздээ хайн түмэн бэрхийг туулдаг уярам зохиол.

Непко: Дүүрэн ном. Аль нэгийг нь онцлох шаардлагагүй. Хятадын Үй Хуа зохиолчийг урьсан агаад 16-ны 16 цагт СТӨ-нд болох уулзалтанд нь очиж болно.

Ц.Ууганбаяр: "Гал" ном. Монгол Стивен Кинг гэж энэ зохиолчийг нэрлэж болох бөгөөд аймшгийн төрлөөр бичдэг. Жихрүүдэс хүрэм, ер бусын номууд нь том дэлгүүрийн асраар зарагддаг.

Д.Баянтунгалаг: Найрагчийн "Гүлрансын мөнгөн навчис" номыг яруу найраг сонирхдог хүн болгон авууштай.

Санхүүч хэрэм: Хүүхдийн санхүүгийн боловсролд зориулсан, өнгө дизиан сайтай цуврал. Хүүхдэдээ хайртай хүмүүсийн авах л бүтээл. Ж. Оюун гэдэг бүсгүйн цуврал бүтээл

Э.Войныч: "Соно" роман. Ц. Гомбосүрэн гуайн орчуулгаар дахин хэвлэгдсэн. 1840-өөд оны Италийн үймээн самуун, хайр дурлалыг харуулсан.

Цаатан: National Georaphic- ийн Монгол дахь цуврал. Цаатны ахуй амьралыг харуулсан зургууд, аяллын тэмдэглэл, танин мэдэхүйн бичвэр бүхий бүтээл. Үнэ 137000

Х.Нямхишиг: "Жийд хэлний бадгууд" найргийн түүвэр. Өмнө нь Хөх цэцгий жиргэнэ түүвэр нь гарч байсан.

Леонид юзифович: "Тамын харгуй". 1920-иод онд Якутад дэгдсэн үймээн самууны тухай адал явдалт зохиол

Изуки Саки: Сумоч терүнофи Г. Ган-Эрдэнийн тухай "Ангалын ёроолоос өгсөх маргааш" ном. Озеки цол хүртээд байхдаа бэртэж, жонидан зиндаа хүртэл унаад, эргэн ирж түрүүлж чадсан гайхамшигт түүх

Тора Хьелейвсдоттир: "Магма". Лила бүсгүй ердөө хайрыг л хүсээд хэрхэн хортой харилцааны боол болдогийг харуулсан.

Анар номын дэлгүүр: Энэ номын дэлгүүр нь зохиолчдоос хамгийн сайн номыг сорчлон шилж авч борлуулдагаараа онцлогтой. Шедеврүүдийг энэ асраас үзэж болно.

Якуза, Улаан хор, Чимээгүй дайн цуврал. Адал явдалт, сөрөх тагнуулын үйл явдалтай.

Александр Райн: "Бэрх ажил". Чүндж паблишинг эрхлэн гаргасан.

 

Р.Цэцэгбаяр

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

wave

Цонх хаахыг хүсвэй ESC эсвэл close дар