“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр энэ амралтын өдрүүдэд болж байна. Жил бүр болдог “Номын баяр”-ыг уншигч, зохиолчид тэсэн ядан хүлээдэг. Энэ үеэр хүүхэд багачууд утга уран зохиолын ертөнцөөр аялдаг бол оюутан залуус хичээл, мэргэжилтэйгээ холбоотой өөрт хэрэгтэй номоо авахаас эхлээд салбар салбарын үнэнч уншигчид тархины богцоо дүүргэхээр төв талбай дээр цуглардаг уламжлалтай. Энэ талаар гэрэл зургийн сурвалжилгаас сонирхоно уу.

Энэ удаагийн “Номын баяр”-т Унгар улсын Кино хорооны дэд дарга Пэшти Акош, кино зохиолч, түүхэн романы зохиолч Бела Трукс, “Andrew Nurnberg Associates” агентлагийн Бангкок дахь салбарын захирал Вийрават Биг Течакижаторн, “Introtema” агентлагийн төлөөлөгч Гульнара Якупова болон БНСУ-ын зохиолч, “Сэтгэл хөдөлгөсөн монгол аялал” номыг туурвигч Шон Пё гэсэн гадаадын зохиолч, уран бүтээлчид оролцож, өөрсдийн бүтээлийг монгол уншигчдад хүргэхээс гадна монгол зохиолчидтой санал бодлоо хуваалцсан юм.
Эх сурвалж www.zms.mn