Фото: ”Номын баяр-2020” төв талбайд үргэлжилж байна

"Хэл, соёл оюун санааны тусгаар тогтнол” уриан дор зохион байгуулж буй "Номын баяр-2020" арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ. Номын баярын албан ёсны нээлт маргааш 11:00 цагаас Төв талбайд болон нийслэлийн дүүргүүд, аймгийн төвүүдэд нэгэн зэрэг болох бөгөөд 09 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Эдгээр өдрүүдэд: “Номын баяр-бидний баяр” онлайн ярилцлага, Номын үзэсгэлэн, худалдаа, шинэ номын танилцуулга шоу,

Орон даяар “Ном бид хоёр” бүх нийтийн хөдөлгөөнийг зохион байгуулах, “Уншигчийн сэтгэгдэл”, “Гэр бүл-ном”, “Багшийн эрдэм шавьд”, “Зохиолчийн хүүрнэл” зэрэг цахим уралдаан, “Танай дүүрэгт-Таны дэргэд” уриан дор тусгай хөтөлбөрийн дагуу ном солилцоо, Уншигч-зохиолчдын уулзалт, Сургалт лекц, Уншигч хүүхдэд зориулсан хөтөлбөр, Уран уншлага,

Номын баатруудын театрчилсан тоглолт,

Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайл номын үйлчилгээ,

Ном, хэвлэлийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн хөгжил, утга зохиолын шүүмж судлалыг хөгжүүлэх зэрэг чиглэлээр нэвтрүүлэг, хэлэлцүүлэг болно.

Номын хойрхойтон, уншигч та "Номын баяр"-т хүрэлцэн ирснээр бүх төрлийн номыг зохиолч, орчуулагчийн гараас худалдан авах боломжтой. Мөн зохиолч, хэвлэлийн компани, номын дэлгүүрүүд бүх номоо хямдралтай үнээр худалдаалж байна. Эх сурвалж: http://peak.mn/

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

wave

Цонх хаахыг хүсвэй ESC эсвэл close дар