"АМЬТДЫН ТУХАЙ 50 НОМЫН ТЭМДЭГЛЭЛИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын дэргэдэх “Номын ертөнц” клубээс санаачлан жил бүр зорилтот уншигчдад чиглэсэн 50 номын жагсаалтыг зарладаг билээ. Энэ жилийн тухайд “Амьтдын тухай 50 ном”-ын тэмдэглэлийн уралдаанд нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын 1-12-р ангийн 1500 гаруй суралцагч бүтээлээ ирүүлсэн байна. 👇

👏1-р байр: Булган аймгийн Булган сумын 1-р сургуулийн 10а анги - "Хар шувууны цагаан түүх" номын тэмдэглэл

👏2-р байр: Дархан- Уул аймгийн Дархан сумын Оюуны ирээдүй сургуулийн 4-9-р ангийн "Номын хишиг баг" - "Хар шувууны цагаан түүх" номын тэмдэглэл

👏3-р байр: Сант сургуулийн 4а ангийн сурагч Б.Есүй "Кикигийн хүргэлтийн үйлчилгээ" номын тэмдэглэл

👏Тусгай байрт:

📌88-р сургуулийн "Эрдмийн ундраа" клубийн "Долитли эмчийн аялал" номын тэмдэглэл

📌23-р сургуулийн 8б анги "Хөгшин чоно ульсан нь" номын тэмдэглэл

📌"Шилдэг" сургуулийн 2а анги "Бадди юу хийж яваа бол" номын тэмдэглэл

👏Шүүгчдийн болон байгууллагын нэрэмжит шагнал:

🔸23-р сургууль, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1-р сургуулийн 8в ангийн сурагч С.Мөнхсаруул нар "Ухаа бор" номын тэмдэглэл

🔸Өвөрхангай аймгийн 4-р сургууль 9а ангийн "Бамбарууш" баг "Цагаан соёот" номын тэмдэглэл

🔸Э.Билгүүн "Тэжээвэр амьтдын оршуулгын газар" номын тэмдэглэл

🔸"Цэлмэг" дижитал сургууль

🔸Хүмүүн сургуулийн 11-р анги Н.Мөнх-Оргил "Хөгшин чоно ульсан нь" номын тэмдэглэл

🔸14-р сургуулийн 7з анги "Хишигт" номын тэмдэглэл

🔸23-р сургуулийн 8б ангийн баг "Асрагч нохойн муу санаа" номын тэмдэглэл

🔸Хүмүүн сургуулийн 11-р анги Б.Мөнх-Алдар "Хилэн хар" номын тэмдэглэл

🔸"Шилдэг" сургуулийн 2а анги, Сант сургуулийн 1д анги, 38-р сургуулийн 7-р анги тус тус шалгарсан байна.

Амьтдын тухай 50 номын тэмдэглэлийн үзэсгэлэнгийн шүүгчдийн багт МУИС-ийн монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш Г.Баттогтох, Азтай савар ТББ-ын гишүүн Ананда, Чингэлтэй дүүргийн хүүхэд хөгжлийн төвийн хүүхэд хөгжлийн мэргэжилтэн А.Энх-Эрдэнэ, зохиолч Ш.Солонго, редактор Ц.Оюунчимэг, Little nomad publishing эрхлэгч Р.Оюунжаргал, "Номын ертөнц” клубийн гишүүн Б.Эгшиглэн нар ажилласан байна. Тус уралдаанд шагналт байр эзэлсэн болон бүтээлээ ирүүлсэн нийт оролцогчдодоо баяр хүргэн талархал илэрхийлье.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

wave

Цонх хаахыг хүсвэй ESC эсвэл close дар