Сайн байцгаана уу. Би "Номын ертөнц" клубийн ахлагч Н.Сарнай байна.
Манай клуб нь номын баярын нөлөөллийн чухал баг нь билээ. Бид хаврын баярынхаа идэвхжүүлэлтийн ажлыг эхлүүлсэн бөгөөд клубийн нэг хэсэг болох эсвэл номын баярын сайн дурын ажилтан болох үүд хаалга нээгдлээ. Та ч бас бидний нэг болох боломжтой. https://forms.office.com/r/6bg69uhyEi Энэхүү линкээр бидэнтэй холбогдоорой. Ингээд номын баярын тухай, хүүхдүүд бидэнд ямар захидал ирүүлсэнг хамтдаа уншицгаая.
- Би энэ удаагийн номын баярт сайн дурын ажилтнаар оролцохыг хүсэж байна. Номонд дуртай учраас зүгээр хараад зогсохоос илүү, өөрөө нэг зүйлд хувь нэмрээ оруулмаар санагдсан. Хүмүүст тусалж, зохион байгуулалтанд оролцох нь миний хувьд хөгжилтэй, бас утга учиртай санагддаг. Алдаа гаргаж магадгүй ч чин сэтгэлээсээ оролцоно. Заримдаа буруу ярьдаг ч зөв сэтгэлтэй байх нь чухал гэж боддог. Номын баяр бол зөвхөн унших биш, бас бусдад хүргэх урлаг шүү дээ.
- Энэ арга хэмжээнд оролцсоноор би өөрийгөө хөгжүүлэж, өөрийн мэдээгүй зан чанараа олж авна гэдэгт итгэж байгаа.Мөн сайн дурын ажил нь их сургуулийн тэтгэлэг авахад маш их тус болдог гэж олон хүмүүс хэлж байсан. Түүнээс гадна найз нөхөдтэй болж танилын хүрээгээ тэлэхийг хүсэж байгаагаас гадна өөрийгөө сорьж, биеэ дааж ямар нэгэн юм хиймээр байна. Намар болсон номын баярт оролцож ажиллахад үнэхээр сайхан шинэ хүмүүстэй танилцаж олон зүйл сурч авсан болохоор ч тэр юм уу тэр үед л дахиад болоход нь заавал ажиллана гэж шийдэж байсан.
- Номын баярт сайн дурын ажилтнаар ажиллах нь надад номд дуртай хүмүүстэй танилцах, номын ертөнцөд өөрийгөө бүрэн зориулах гайхалтай боломж юм. Би зохион байгуулалтад тусалж, зочдод мэдээлэл өгч, арга хэмжээг амжилттай болгоход хувь нэмрээ оруулснаар үнэ цэнтэй туршлага хуримтлуулна. Номын баяр нь миний хувьд ном сонирхогчдын дунд нэр хүндтэй болох, харилцаа холбоогоо өргөжүүлэх, соёлын арга хэмжээнд оролцох сайхан боломж юм. Энэ бол таны хоббиг дэмжих, нийгэмдээ хувь нэмрээ оруулах гайхалтай арга зам шүү дээ
- Би номын баяр болдог гэдгийг мэдсэнээс хойш номын ертөнцтэй улам дотно танилцаж, дуртай зохиолч уран бүтээлчидтэйгээ уулзахыг хүсдэг болсон. Номын баярын нэг хэсэг болж цагаа үг бүтээлтэйгээр шинэ хүмүүстэй танилцаж, хүрээгээ тэлэх нь миний хувьд маш нандин үйл явдал болно оо.
- Би номын баярыг мэдлэг боловсрол болон уншлагын соёлыг түгээх арга хэмжээ гэж боддог тиймээс энэхүү үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулахыг хүсэж байна. Мөн сайн дурын ажил нь бусдад ч гэлтгүй миний ирээдүй болон багаар ажиллах, бусадтай харилцах чадвар гэх мэт олон зүйлд сайнаар нөлөөлнө гэж бодож байна.
- Номын баяраар таньдаг таньдаггүй олон хүүхдүүдтэй нэг баг болж ажилладаг. Тэр дунд үнэхээр сурах зүйл ихтэй хүүхдүүд зөндөө байдаг . Мөн алдах онох зүйлс ч их байдаг учраас тэр бүрээсээ дараагийн удаа юунд анхаарах ёстойгоо ойлгодог (Ер нь л их юм сурдаг).
- Ном, уран зохиолд дуртай бас хүмүүст номын үнэ цэнийг түгээх үйл ажиллагаанд хувь нэмэр оруулахыг хүсдэг. Энэ сайн дурын ажил нь надад шинэ хүмүүстэй танилцаж, харилцааны чадвараа хөгжүүлэх, номтой холбоотой мэдлэгээ тэлэх боломжийг олгоно гэдэгт итгэлтэй байна. Мөн хамтын ажиллагаа, хариуцлагатай талаар ч өөрийгөө хөгжүүлмээр байна. Ийм сайхан боломж олдож байгаа дээр чин сэтгэлээсээ оролцохдоо бэлэн байна.
- Миний номын баярт яагаад сайн дураараа ажиллах хүсэлтэй байгаа шалтгаан бол ном, мэдлэгийн үнэ цэнийг олон нийтэд түгээхэд хувь нэмрээ оруулахыг хүсдэг учир. Миний бодолоор ном бол хүний оюуны хөгжилд хамгийн чухал нөлөөтэй зүйлсийн нэг ба түүнийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд оролцох нь нэр төрийн хэрэг билээ. Мөн энэ баярт сайн дураар ажилласнаар би олон шинэ хүмүүстэй танилцаж, зохион байгуулалтын туршлага хуримтлуулж, харилцааны чадвараа сайжруулах боломжтой. Иймээс би чин сэтгэлээсээ энэхүү баярт оролцох хүсэлтэй байна.
- Энэ арга хэмжээнд орох болсон шалтгаан болохоороо би жил бүрийн номын баярыг алгасахгүй очдог л доо . Энэ жил тэр дунд нь ороод энэ баярыг хийхэд ямар их хүч хөдөлмөр ордог гэдгийг өөрийн биеээр мэдэрч дотор нь орж ажиллаж үзмээр байна. Би бас өөрөө номонд маш их дуртай учир өөрийнхөө чадахаар хичээх болно. Бас олон гоё өөр шигээ номонд дуртай найзуудтай болохыг хүсэж байна.
- Би сүүлийн 4 жил номын баярт оролцож байгаа анх найзтайгаа хамт сонирхож очиж ном аваад тэр номоо уншаад анх удаа ном уншаад уйлж үзсэн. Гэрийхэн маань ч гайхаж би ч ном гэдэг ийм гоё зүйл юм уу гэж номтой танилцаж байлаа. Одоо бол үргэлж л ном уншиж тэр дундаа уран зохиолын ном илүү их уншдаг найзууддаач төрсөн өдрөөр нь ном бэлэглэж надад ч бэлаг гэвэл ном өгдөг болсон. Ном уншина гэдэг миний хувьд одоо оршихоо больсон хүнтэй ч уулзаж болох цорын ганц боломж гэж боддог.
- Би номын баярт сайн дурын ажилтан болохыг олон жил хүсэж ирсэн. Унших дуртай, номын соёлыг түгээх хүсэлтэй учраас энэ арга хэмжээнд идэвхтэй оролцохыг хүсэж байна. Хүмүүст тусалж, мэдээлэл түгээх, зочдод зөвлөгөө өгөх зэрэг ажлуудад чин сэтгэлээсээ оролцоно. Номын баяр бол мэдлэг, оюуны үнэт зүйлсийг түгээдэг онцгой арга хэмжээ бөгөөд би энэ орчны нэг хэсэг болж, өөрийн хувь нэмрийг оруулахыг хүсэж байна.
- Миний хувьд ном бол мэдлэг, хөгжил, урам зоригийн эх сурвалж гэж боддог. Номын баярт сайн дурын ажилтнаар оролцсоноор номын соёлыг түгээж, илүү олон хүнд уншихын үнэ цэнийг хүргэхэд хувь нэмрээ оруулахыг хүсэж байна. Мөн шинэ хүмүүстэй танилцаж, хамтран ажиллаж, харилцаа болон нийгмийн ур чадвараа хөгжүүлэх сайхан боломж гэж үзэж байна. Энэхүү арга хэмжээнээс туршлага хуримтлуулж, өөрийгөө сорьж, идэвхтэй, бүтээлч оролцоотой байж, өөртөө болон бусдад үнэ цэнэ бүтээхийг хүсэж байна.
- Би номонд дуртай, мөн хүмүүст мэдлэг түгээх, соёлын үйл ажиллагаанд оролцох нь надад урам зориг өгдөг учраас оролцохыг хүссэн юм. Энэ баярт оролцсоноор би олон сонирхолтой хүмүүстэй танилцаж, харилцааны чадвараа хөгжүүлж, туршлага хуримтлуулах боломжтой гэж бодож байна.Мөн нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрахад өөрийн хувь нэмрээ оруулах нь бахархал төрүүлнэ шүү дээ.
- Би номыг их шимтэн уншиж, уншсан зүйл, авсан сургамж гэх зүйлүүдийг ярих их дуртай. Мөн чадахаараа олон нийтийн үйл ажиллагаанд орж туршлага хуримтлуулах сонирхолтой нэгэн. Номын ертөнц намайг урам зориг тэмүүлэлтэй байхад тусалсан зүйл болохоор энэ арга хэмжээнд оролцсоноор номыг шимтэн уншигч хүмүүстэй цуг ажиллаж, нийгмийн ажилд хувь нэмрээ оруулахаас гадна өөрийгөө хөгжүүлэх шинэ хүмүүстэй танилцах үнэ цэнэтэй боломж гэж харсан.
- Өмнөх номын баяруудад ажиллан хүрээллээ тэлж шинэ мэдлэгтэй болон номын баярын нилээн олон арын ажлууд нь маш сонирхолтой гоё байсан учраас энэ удаагийн арга хэмжээнд оролцон илүү ихийг сурж мэдэх зорилготой. Мөн 35, 36 дахь баяруудаар сайхан дурсамж бүтээсэн учраас дахин шинэ хүүхдүүдтэй танилцаж амьдралдаа дахин сайхан дурсамжтай болмоор байна.
- Анх яг номын баярт явж үзсэн цагаасаа хойш л номын баярт дурласан тэгээд сүүлийн хоёр гурван удаагийнх дээр бүхэл өдөржингөө яг ажиллах юм бол бүр гоё сонирхолтой байхдаа гэж боддог болсон . Тэгээд найзаасаа хамт хийе гээд ярьж байснаа тэр намайг санамсаргүй мартаад тэгээд намар хийж чадаагүй харин одоо бол яг хийж чадах юм шиг байгаа болохоор үнэхээр баяртай байна. Мэдээж ийм гоё баяраар маш олон эерэг хүмүүстэй танилцаж хамт ажиллах байх гэж бодохоос л сайхан санагдаж байгаа.
- Шинэ хүмүүстэй танилцаж шинэ хүрээлэлтэй болох, олон төрлийн хүүхдүүдтэй хамтарч ажиллах нь сонирхолтой санагддаг мөн хүмүүст туслаж жаргалтай төрхийг нь харах сайхан байдаг. Өөрийнхөө ирээдүйг бодон ажилд суралцах, биеэ дааж сурахийн тулд оролцохыг хүсэж байна.
- “Номын баяр”-ын сайн дурын ажилд оролцохыг хүсэж буй шалтгаан маань номд дуртай, мэдлэг түгээх үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулахыг хүсдэгтэй холбоотой. Энэ арга хэмжээ нь унших соёлыг түгээн дэлгэрүүлэх, хүмүүст оюуны хөгжил авчрах чухал боломж гэж боддог. Сайн дурын ажилтнаар оролцсоноор би харилцааны чадвараа сайжруулж, олон нийттэй ажиллах туршлага хуримтлуулахын зэрэгцээ өөрийгөө хөгжүүлэх болно. Мөн номд хайртай олон хүмүүстэй танилцаж, урам зориг авахыг хүсэж байна.
- Номын баярт оролцох хүсэл маань миний номын талаархи хайртай хоббиноос үүдэлтэй. Ном унших нь миний амьдралын нэг хэсэг болж, шинэ мэдлэг олж авахад тусалдаг. Номын баяр нь зохиолчидтой уулзаж, тэдний бүтээлүүдийг илүү ойлгох боломжийг олгодог. Мөн энэ үйл ажиллагаа нь шинэ ном, сонирхолтой зохиолчдын талаар мэдэх, тухайн салбарын соёлыг түгээх гайхалтай боломж юм. Номын баяртаа оролцсоноор би өөрийгөө хөгжүүлж, номын ертөнцтэй илүү холбоотой болохыг хүсч байна. Энэ нь миний сэтгэлд маш том утга учиртай.
- Ахлах ангид орсон цагаасаа өдөр бүр ном уншдаг болсон бөгөөд одоо бол номонд үнэхээр дуртай жил бүр номын баяр дээр сайн дурын ажил хийж үзэхийг сүүлийн 2 жил маш их хүсэж байсан ч боломж нь тараагүй харин энэ жил сайн дурын ажилын зарыг хараад маш баяртайгаар нэгдэхийг хүссэн дээ.
- Миний амьдрал ном, зохиолтой салшгүй холбоотой гэж би боддог. Учир нь балчир бага байхаас минь эхлээд одоог хүртэл номноос сурч мэдсэн мэдлэг маань өнөөдрийн намайг бий болгоход маш том тус хүргэсэн . Хамгийн анх долоон өндөгтэй доглон шаазгай үлгэрийн номыг уншиж амьдралд шаазгай шиг бусдад шууд итгэж болохгүй юм байна гэдгийг ойлгосон. Энэ мэтчилэн унших тусам мэдлэгээ тэлж , хаана ч , ямар ч хүнтэй аль ч сэдвийн талаар чөлөөтэй ярьж чаддаг болсон. Ахлах ангид ороод Номын баяр дээр зохиолчидтой ярилцаад өөрөө зохиолч болсон мэт санагддаг болсон. Номын баяр бол номонд дуртай хэн бүхний баяр . Энэ баяр дээр сайн дурын ажил хийж хүмүүст аз жаргал, мэдлэг бэлэглэхийг хүссэн.
- Номын баярын сайн дурын ажилтнаар ажиллах хүсэлтэй байгаа нь миний номд хайртай, мэдлэг түгээхэд хувь нэмрээ оруулах чин хүсэлтэй холбоотой. Ном бол хүний оюун ухааны хамгийн үнэ цэнтэй өв гэж боддог. Бусдад урам зориг өгөх, унших соёлыг түгээн дэлгэрүүлэх, зохион байгуулалтын ажилд оролцож туршлага хуримтлуулах нь миний хувьд маш чухал. Мөн олон сонирхолтой хүмүүстэй танилцаж, хамтран ажиллах боломж гарна гэж үзэж байна. Иймээс Номын баярт хувь нэмрээ оруулж, үнэ цэнтэй дурсамж бүтээхийг хүсэж байна.
- Би ном унших дуртай. Ном бол миний хувьд найз шиг л байдаг. Номын баярт сайн дурын ажил хийх нь надад өөртэйгөө адил номонд дуртай хүмүүстэй уулзаж, шинэ найз нөхөдтэй болох сайхан боломж юм. Бас хүмүүсийг зөв номоо олоход нь тусалж, баярт уур амьсгал нэмэхийг хүсэж байна. Би анх удаа ийм том арга хэмжээнд оролцох гэж байгаа болохоор маш их догдолж байна.
Захидал бичиж ирүүлсэн олон олон хүүхдүүдэдээ баярлалаа.
Маш олон захидал байгаа тул хэсгээс нь ийнхүү нийтэлж байна.
Та бүхнийг хүндэтгэсэн: "Номын ертөнц" клуб