Харуки Муракамид захидал хүргэхээр явлаа.

Монголын уншигчид, номын хорхойтнуудын хэзээний танил, эчнээ анд нөхөр, номын садан эрхэм хүндэт зохиолч Мураками Харуки гуайд "Номын ертөнц" клубээс тоглолтын бичлэг, ном, захидал хүргэхээр маргааш Япон орныг зорих гэж байна.

Манай байгууллагын хамт олон, ном хэмээх ертөнцийг харах цонхоор аль болох олон уншигч харж, хорвоо дэлхийн сонин сайхантай танилцаж, улс үндэстнүүдийн ухаант мэргэдийн оюун санааны далай мэт арвин баялаг сангаас хүртэж байгаасай гэсэн чин хүслээр ном төвтэй үйл ажиллагаа явуулдаг юм.

Бид зохиолч, ном, уншигч гэсэн гурвалжинд суурилсан олон төрлийн арга хэмжээ явуулдаг бөгөөд энэ жил анх удаа “Муракамагийн номууд дахь хөгжим” гэсэн сэдвээр “Симфони оркестр Харуки Мураками” тоглолтыг Монгол Улсынхаа Филармонийн симфони найралтай хамтарч сонгодог хөгжмийн концерт зохион байгуулсан юм.

Энэхүү эрхэм чухал үйл хэргийг бүтээхээр "Эрхэт эрдэм" сургуулийн хүүхдүүд болон номын клубийн Н.Тэмүүлэндээ амжилт хүсье.

Хэзээ нэг өдөр эрхэм зохиолч монголд ирвэл бидний санаачлага биелэлээ оллоо гэсэн үг юм. Ингээд “Симфони оркестр Харуки Мураками” тоглолтын бичлэг үзэх линкийг хуваалцаж байна. https://youtu.be/Ov6jl53I1j0

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

wave

Цонх хаахыг хүсвэй ESC эсвэл close дар