Уншлага удирдах календарь

“БАЙГАЛЬ ЭКОЛОГИЙН ТУХАЙ 50 НОМ” УРАЛДААНЫ УДИРДАМЖ

 

НЭГ. Уралдааны зорилго 

“Байгаль экологийн тухай 50 ном” уралдааны зорилго нь байгаль орчныг хамгаалах, экологийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хүн ба байгалийн зохистой харилцааг төлөвшүүлэхэд чиглэнэ. Уралдаанаар дамжуулан уншигч олон нийтийн байгальд хандах зөв ухамсар, ээлтэй хандлагыг төлөвшүүлэх, байгалийн баялаг, унаган соёлоо хайрлан хамгаалах сэдлийг өрнүүлэх, мөн экологийн чиглэлээрх бүтээлч санаа, шинэ шийдлийг дэмжихийг зорьж байна. Бид яагаад байгаль орчноо хайрлан хамгаалах ёстой вэ? Байгаль орчин юуны улмаас устаж үгүй болж байна вэ? Бидний амьсгалж буй агаар, ууж буй ус гээд амьдралд хамгийн хэрэгцээтэй бүхнийг бид хэрхэн хамгаалах вэ? гэх мэт олон асуултын хариултыг номоо унших явцдаа олж мэднэ буй за. Бидний өмнө тулгамддаг аливаа асуудлын учир шалтгаан нь тухайн сэдвээр тодорхой мэдлэггүй байдагтай холбоотой байдаг. Тиймээс байгаль экологийн тухай илүү их мэдэж, ирээдүйд тулгамдаж болзошгүй эрсдэлээс сэргийлэх боломжтой гэдгийг ойлгуулахад уралдааны гол зорилго оршино. Нөгөөтээгүүр хүүхэд, өсвөр үеийнхнийг номтой нөхөрлүүлэх, нийтийн уншлагыг дэмжих, ном сурталчлах, ном хэвлэлийн салбарыг өргөн хүрээнд дэмжих нь “Байгаль экологийн тухай 50 ном” уралдааны зорилт юм. 

ХОЁР.  Уралдааны шалгаруулалтын төрөл  

2.1. “Байгаль экологийн тухай 50 ном” уралдаан нь  1, 2, 3-р байр, Тусгай байр гэсэн төрөлтэй байна. 

ГУРАВ. Хамрах хүрээ 

3.1 “Байгаль экологийн тухай 50 ном” уралдааны удирдамжийг аймаг, сум, нийслэл, дүүргийн хэмжээнд түгээж, уралдаанд ирүүлсэн бүтээлч тэмдэглэлүүдийг биетээр хүлээн авч нэгдсэн шалгаруулалтаар шалгаруулна. 

ДӨРӨВ. Уралдааны хугацаа 

4.1. Уралдааны зар, удирдамжийг 2025 оны 9-р сар буюу номын баярын өдрүүдэд түгээнэ. Уралдааны материалыг 2026 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүртэл хүлээн авна. Үзэсгэлэнг 2026 оны 4 дүгээр сарын 20-23-ний өдрүүдэд дэлгэн, олон нийтэд сонирхуулна. 

ТАВ. Шалгаруулалтын зохион байгуулалт 

 5.1. Уралдаанд ирүүлсэн бүтээлч тэмдэглэлээр үзэсгэлэнг дэлгэх ба хэвлэн нийтлэгч, судлаачдаас бүрдсэн гишүүдийн бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг ажиллаж, нэгдсэн дүнг танилцуулж, шагналыг 2026 оны 5 дугаар сарын 15-17-ны өдөр 39 дэх удаагийн “Номын баяр”-аар гардуулж, олон нийтэд сурталчилна. 

5.2 “Байгаль экологийн тухай 50 ном” уралдааны нэгдсэн шалгаруулалтыг “MY CLUB” , “Номын соёлт ертөнц” ТББ-аас сонгосон шүүгчдийн баг дүгнэнэ. 

5.3 “Байгаль экологийн тухай 50 ном” уралдаанд оролцогч шилдэг 50 сурагчийг урьж уншсан номынх нь тухай подкастад оролцуулж, олон нийтэд түгээж, талархал гардуулна. 

ЗУРГАА. Шалгаруулах үзүүлэлт 

 6.1. Шалгаруулахад тавигдах шаардлага: 

6.1.1. Тухайн уралдаанд анги хамт олноороо, багаараа, клубээрээ, ганцаараа ч оролцох боломжтой ба нэрлэсэн 50 номоос өөрт таалагдсан зохиолоо сонгон уншиж, бүтээлч тэмдэглэлээрээ оролцоно. \Хуучнаар ханын сонин хийнэ\ 

6.1.2. Оролцогч нь номын товч тэмдэглэл хөтлөх, бүтээлч тэмдэглэлийн уралдаанд бүтээлээ явуулах ба уншсан номоороо 5-10 минутын подкаст хийсэн байна. 

ДОЛОО. Шагнал урамшуулал 

 7.1 Шилдгээр шалгарсан сурагч, анги, баг, клубийн хамт олныг доорх шагналаар шагнаж урамшуулна. 

7.1.1. Нэгдүгээр байр - үнэ бүхий зүйл, 3.000,000 төгрөгийн ном авах эрхийн бичиг.   

Хоёрдугаар байр - үнэ бүхий зүйл, 2.000,000 төгрөгийн ном авах эрхийн бичиг.  

Гуравдугаар байр - үнэ бүхий зүйл, 1.000,000 төгрөгийн ном авах эрхийн бичиг.  

Тусгай байр – үнэ бүхий зүйл, ....... төгрөгийн ном авах эрхийн эрхийн бичиг.

7.1.2. Шалгарсан оролцогчдыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр сурталчлан алдаршуулна. 

7.1.3 Хэвлэн нийтлэгч, үзэгчдийн зүгээс таалагдсан тэмдэглэлдээ шагнал, урамшуулал олгох нь нээлттэй. 

 НАЙМ. Бусад 

 8.1 Шалгаруулах үйл ажиллагаанд ямар нэг маргаантай асуудлыг шалгаруулах комисс шийдвэрлэнэ.  

 

 Мэдээлэл авах утас:  

“Номын ертөнц” клубийн ахлагч Тэн-Мэргэн 86187070 

“Номын ертөнц” клубийн нарийн бичиг Халиун 99260439 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

wave

Цонх хаахыг хүсвэй ESC эсвэл close дар