Үндэсний номын баяр жилээс жилд өргөжиж байна

Номын баярт зохиолч, яруу найрагчид, аймаг, нийслэл, орон нутгийн номын сангууд, хэвлэн нийтлэгчид, хэвлэлийн газар, ном, эрдмийг сурталчилж түгээн дэлгэрүүлдэг олон байгууллагууд оролцож байна. Энэ удаагийн номын баяр Соёл урлагийн ууган байгууллага Монголын Зохиолчдын Эвлэлийн 90 жилийн ойг угтан Ардын уран зохиолчдод хүндэтгэл үзүүлж, тэдний уран бүтээлийг сурталчилж байснаараа онцлог юм. Төрийн 3 удаагийн шагналт, Ардын уран зохиолч, нэрт эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн /110 жил/, Төрийн шагналт, зохиолч, найруулагч, орчуулагч Э.Оюун /100 жил/, Төрийн хошой шагналт эрдэмтэн зохиолч Ш.Нацагдорж /100 жил/, хүүхдийн нэрт зохиолч, яруу найрагч Д.Содномдорж /90 жил/, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Б.Нямаа /90 жил/ гээд тэгш ой нь тохиож байгаа зохиолчдын намтар, ном бүтээлийн үзэсгэлэнг номын сангуудтай хамтран жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байсан юм.

 Үндэсний номын баяр жилээс жилд өргөжин тэлж байгааг номын баярт оролцогчид, уншигч зохиолчид онцолж байсан юм. Зохиолчид уншигчдын гар дээр шинэ ном, зохиолоо тавьж байсан юм. Уншигч, зохиолчдын хүсэн хүлээдэг томоохон баяр болсон Үндэсний номын баярын үргэлжлэх хугацааг хоёроос дээш байлгах хүсэлтэй байгаагаа олон зохиолчид ярьж байсан юм.

  Номын баярын хоёр дахь өдөр “Уншигч таны оюуныг дайлья” уриатайгаар “Болор цом”-ын тэргүүн шагналт яруу найрагчид болон зохиолчид өөрсдийн шүлэг, яруу найргаа толилуулж байсан юм. Мөн МЗЭ-ээс хуучин, нэн ховордсон номыг хямдралтай худалдах зэрэг олон арга хэмжээ төв талбайд зохион байгуулагдаж байсан юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

wave

Цонх хаахыг хүсвэй ESC эсвэл close дар